Institute of Management and Skills · Creative Diamond Co.Ltd
0%
Global Knowledge · New Opportunities · Real Impact
Global Knowledge · New Opportunities · Real Impact

Монголын мэдлэгийг дэлхийтэй холбож, дэлхийн боломжийг Монголд.

10жилМэргэжлийн үйл ажиллагааны туршлага
120+Хамтран ажилласан төрийн байгууллага
50+Судалгаа, үнэлгээний ажил
3,800+Олон улсын туршлага судлах хөтөлбөр

Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтын ажиллагаа

Төрийн удирдлага, стандартын хөгжилд оруулсан хувь нэмэр

Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран ажиллаж, стандартын гарын авлагыг гурван удаа хамтран боловсруулсан туршлагатай.

Энэхүү хамтын ажиллагаа нь стандартын шаардлага, арга зүйн мэдлэгийг байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах, төрийн байгууллагын удирдлага, үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжлийн туршлагыг илэрхийлнэ.

4Хамтран боловсруулсан стандартын гарын авлага
Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран боловсруулсан стандартын гарын авлага болон судалгааны тайлангууд
Стандартын гарын авлагын цуврал · MNS ISO 18091:2020, ISO 9001, ISO/IEC 27001 · Судалгааны тайлан · 2024–2025

Эрхэм зорилго

Олон улсын мэдлэг, стандарт, судалгаа, мэргэжлийн туршлага, хамтын ажиллагааг бодит үр дүнтэй холбож, байгууллага болон нийгмийн тогтвортой хөгжилд үнэ цэн бүтээх.

Алсын хараа

Монгол Улс болон олон улсын байгууллага, хотууд, мэргэжлийн түншүүдийг холбосон, мэдлэг, туршлага, хамтын ажиллагааны олон улсын түвшний нэгдсэн платформ болох.

Үнэт зүйл

  • Мэргэжлийн ур чадвар, чанар
  • Итгэлцэл, ёс зүй, хариуцлага
  • Олон улсын хамтын ажиллагаа
  • Инновац, тасралтгүй хөгжил
  • Бодит үр дүн, урт хугацааны үнэ цэн

Үйлчилгээ

Үйлчилгээний үндсэн дөрвөн чиглэл

Бидний зорилго — мэдлэгийг боломж, боломжийг бодит үр дүн болгох.

Менежмент ба зөвлөх үйлчилгээ

Байгууллагын удирдлага, стратеги төлөвлөлт, олон улсын стандарт нэвтрүүлэлт, чанарын менежмент, эрсдэлийн удирдлага, дотоод аудит, үйл ажиллагааны сайжруулалтын чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Судалгаа, үнэлгээ ба бодлогын зөвлөмж

Байгууллага, салбарын нөхцөл байдлын судалгаа, дүн шинжилгээ, хөтөлбөрийн үнэлгээ, бодлогын зөвлөмж, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.

Сургалт ба байгууллагын чадавх

Удирдлага, хүний нөөц, мэргэжлийн ур чадвар, манлайлал, чанарын менежмент, олон улсын стандарт болон байгууллагын чадавх бэхжүүлэх чиглэлээр сургалт, хөгжлийн хөтөлбөр зохион байгуулна.

Олон улсын хамтын ажиллагаа ба туршлага судлах хөтөлбөр

Гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын туршлага судлах хөтөлбөр, мэргэжлийн уулзалт, байгууллагын айлчлал, аялал жуулчлал, олон улсын арга хэмжээ болон энтертайнмент чиглэлийн төслийг хэрэгжүүлнэ.

ISO стандартууд

  • ISO 9001Чанарын менежментийн тогтолцоо
  • ISO 18091ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар
  • ISO 14001Байгаль орчны менежментийн тогтолцоо
  • ISO 45001Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 22000Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 27001Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 20000IT сервисийн менежмент
  • ISO 22301Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 50001Эрчим хүчний удирдлагын менежментийн тогтолцоо
  • ISO 55000Хөрөнгийн менежмент
  • ISO 31000Эрсдэлийн менежмент
  • ISO 26000Нийгмийн хариуцлагын менежментийн тогтолцоо
  • ISO 10001Хэрэглэгчдийн сэтгэл ханамж
  • ISO 21001Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо
  • ISO 37001Авлигын эсрэг менежментийн тогтолцоо
  • ISO 37301Нийцлийн (комплаенс) менежментийн тогтолцоо
  • ISO 30400Хүний нөөцийн багц стандарт
  • MNS 5140Баримт бичгийн стандарт

Бид байгууллагын онцлогт нийцсэн олон улсын болон үндэсний стандартын нэвтрүүлэлт, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Олон улсын хотуудтай хамтын ажиллагаа

Тэжон, Инчеон, Бусан

Тэжон хотын эрүүл мэнд, аялал жуулчлалыг дэмжих төвтэй санамж бичигт гарын үсэг зурав

Тэжон

Daejeon · 대전

Тэжон хотын байгууллагуудтай мэргэжлийн харилцаа, хотын хөгжил, төрийн үйлчилгээ, аюулгүй байдал, сургалт болон туршлага солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Инчеоны Аялал жуулчлалын байгууллагатай санамж бичиг

Инчеон

Incheon · 인천

Инчеоны аялал жуулчлалын байгууллагуудтай байгуулсан санамж бичиг болон хамтын ажиллагаанд тулгуурлан аялал жуулчлал, олон улсын харилцаа, туршлага солилцоо, хамтарсан хөтөлбөрийн боломжийг хөгжүүлнэ.

Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн хамт олон Бусан хотод

Бусан

Busan · 부산

Бусан хотын байгууллага, бизнес, аялал жуулчлалын чиглэлийн түншүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, мэргэжлийн туршлага солилцоо, байгууллагын уулзалт, аялал жуулчлал болон олон улсын хөтөлбөрийн боломжийг өргөжүүлнэ.

Т. Мөнгөнбөгж, Гүйцэтгэх захирал
Т. МөнгөнбөгжГүйцэтгэх захирал

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч, түншүүд ээ,

Аливаа хөгжил итгэлцлээс, үнэ цэнэ өөрчлөлт хамтын сэтгэлээс эхэлдэг гэдэгт би итгэдэг.

Бид сүүлийн 10 жилийн хугацаанд мэдлэг, мэргэжлийн ур чадвар, олон улсын сайн туршлагыг холбон, байгууллага бүрийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж ирлээ. Энэ замналын хамгийн үнэ цэнтэй хэсэг нь бидэнтэй хамт алхаж, итгэл хүлээлгэн, зорилгоо хуваалцсан Та бүхний хамтын ажиллагаа юм.

Бүтнээр унших

Цаашид ч бид дэлхийн боломжийг Монголтой холбож, шинэ санааг бодит ажил хэрэг болгон, өнөөдрийн хамтын хүчин чармайлтаар маргаашийн илүү сайн хөгжлийг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно.

Бидэнд итгэж, хамтдаа үнэ цэн бүтээж буй Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,Т. МөнгөнбөгжГүйцэтгэх захирал